Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нарийнсухайт, Шивээхүрэн чиглэлийн хүнд даацын автомашины зам ашиглалтад орлоо

Нарийнсухайт, Шивээхүрэн чиглэлийн 43.2 км хатуу хучилттай замын хөдөлгөөнийг өнгөрсөн бямба гарагт нээжээ. Энэ нь концессийн гэрээгээр тавьсан, 150 тоннын даацтай, хүнд даацын машин явахад зориулагдсан анхны зам гэдгээрээ онцлог аж.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нарийнсухайт, Шивээхүрэн чиглэлийн хүнд даацын автомашины зам ашиглалтад орлоо
Нарийнсухайт, Шивээхүрэн чиглэлийн хүнд даацын автомашины зам ашиглалтад орлоо. Зураг: МҮОНРТ

Нарийнсухайт, Шивээхүрэн чиглэлийн 43.2 км хатуу хучилттай замын хөдөлгөөнийг өнгөрсөн бямба гарагт нээжээ. Энэ нь концессийн гэрээгээр тавьсан, 150 тоннын даацтай, хүнд даацын машин явахад зориулагдсан анхны зам гэдгээрээ онцлог аж.

Тус зам нь гурван эгнээ бөгөөд 12.3 метр өргөн. 25 см цементээр бэхжүүлсэн суурь, 24 см цемент бетон хучилттай, ус зайлуулах 54 хиймэл байгууламжтай юм.

Асфальтан хучилттай зам өртөг багатай ч засвар арчлалтад хөрөнгө их шаардагддаг учраас энэ замыг цемент бетоноор хийсэн байна.

Замыг гурван эгнээ тавьсан нь олон улсын жишиг гэдгийг гүйцэтгэгч компанийнхан хэлж байв. Захын хоёр эгнээгээр машин зорчино. Харин машин эвдэрсэн үед голын эгнээг ашиглах гэнэ.

Хуваалцах