Нарийны голын модон гүүр үерт автжээ
Өнөөдөр хүчтэй бороо орсны улмаас Баянхонгор, Шаргалжуут чиглэлийн авто зам дээр Баянхонгороос 35 километрт орших, 7 метр урт Нарийны голын модон гүүр үерт автсан байна. Одоогоор гүүрийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар бүрэн хаагаад байгаа аж.
Мэдээллийн алба

Хүчтэй бороо үргэлжлэн орсны улмаас Баянхонгор, Шаргалжуут чиглэлийн авто зам дээр Баянхонгороос 35 километрт орших, 7 метр урт Нарийны голын модон гүүр үерт автсан байна. Одоогоор гүүрийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар бүрэн хаагаад байгаа аж.
Энэхүү модон гүүр нь анх 1976 онд ашиглалтад орж, 1996 онд засвар шинэчлэлт хийгдэж байсан юм. Түүнчлэн цаг агаарын урьдчилсан төлөвөөр баяр наадмын өдрүүдэд бага зэргийн бороо орно. 13-наас цаг агаар сэрүүсч 21 хэмд хүрч, аадар бороо, мөндөр, аянга, цахилгаан, хүчтэй салхи зэрэг үзэгдэл болох төлөв ажиглагдаж байна гэж УЦУОШГ-ын дарга Д.Цогт-Очир мэдээлсэн учир нийт зорчигч та бүхэн анхаарал болгоомжтой зорчиж, үер усны аюулаас сэрэмжлээрэй.


















