Нарны алхалтыг тогтмол хийнэ
Уг арга хэмжээний нээлтийн өдөр найман байгууллагын 112 хүн оролцож, нарны алхалт, гүйлт, биеийн ерөнхий халаалтын дасгал, 16 тоот дасгалуудыг хийсэн байна.
Мэдээллийн алба

Өвөрхангай аймгийн Засаг даргын холбогдох захирамжийн хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газар, Соёл, спорт, аялал жуулчлалын газар хамтран “Нарны алхалт, дасгал, гүйлт”-ийг дөрөвдүгээр сарын нэгнээс “Хөшүүн биеэ хөдөлгөөнөөр эмчилье” уриан дор эхлүүлжээ.
Уг арга хэмжээний нээлтийн өдөр найман байгууллагын 112 хүн оролцож, нарны алхалт, гүйлт, биеийн ерөнхий халаалтын дасгал, 16 тоот дасгалуудыг хийсэн байна.
Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, амьдралын зөв дадал хэвшил олгох энэхүү арга хэмжээ 10 дугаар сарын нэгэн хүртэл тогтмол үргэлжлэх ажээ.


















