Нарны эрчим хүчээр худаг ажиллуулж байна
Малчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 2013 онд нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүр суурилуулах ажлыг Өмнөговь аймаг Ханхонгор, Сэврэй сумдад туршин эхлүүлжээ.
Мэдээллийн алба

Малчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 2013 онд нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүр суурилуулах ажлыг Өмнөговь аймаг Ханхонгор, Сэврэй сумдад туршин эхлүүлжээ. Энэ төхөөрөмж нь мал аж ахуй, газар тариаланг хослон эрхлэхэд үр дүнтэй учраас цаг наргүй ажилладаг малчид хямд зардлаар малаа ч, ногоогоо ч услах боломжтой болсон байна. Сэргээгдэх эрчим хүчийг ашигласан ус өргүүртэй болсноор сүүлийн дөрвөн жилд говийн бэлчээрийн усан хангамж 38-42.5 хувьд хүрч нэмэгджээ.


















