Нарны эрчим хүчний цахилгаан станц байгуулагдана
Сэргээгдэх эрчим хүч, байгалийн тасралтгүй нөхөн сэргээгддэг энерги болох нар, салхины эрчим хүчээр ажилладаг цахилгаан станцын тоо тун удахгүй нэгээр нэмэгдэх нь. Дархан-Уул аймагт Монголдоо хамгийн анхны гэх тодотголтой нарны эрчим хүчээр айл өрх, албан байгууллагуудад цахилгаан түгээх станцыг бар
Мэдээллийн алба

Сэргээгдэх эрчим хүч, байгалийн тасралтгүй нөхөн сэргээгддэг энерги болох нар, салхины эрчим хүчээр ажилладаг цахилгаан станцын тоо тун удахгүй нэгээр нэмэгдэх нь. Дархан-Уул аймагт Монголдоо хамгийн анхны гэх тодотголтой нарны эрчим хүчээр айл өрх, албан байгууллагуудад цахилгаан түгээх станцыг барихаар тогтжээ. Дээрх төслийг Монгол, Японы тал хамтран хэрэгжүүлэх бөгөөд гэрээнд гарын үсэг зурснаар ийнхүү албан ёсоор хэрэгжиж эхэллээ. 10 мегаваттын хүчин чадалтай шинэ станц барих төслийг Монголын “Солар Повер интернейшнл”, Японы “SHARP” компанитай хамтран хэрэгжүүлэх юм байна. Станцыг Дархан-Уул аймгийн Хонгор сумын нэгдүгээр багт барихаар барилга угсралтын ажлыг эхлүүлээд буй. Барилгын ажилд Монголын талаас гурван туслан гүйцэтгэгч компани ажиллаж байна.


















