Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Нарны гүүрийг нийслэлийн хөрөнгөд бүртгэх талаар ярилцана

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр 10 цагт нийслэлийн ЗДТГ-ын А танхимд болно. Хуралдаанаар “Ахмадын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд баригдсан 300 айлын орон сууцны цогцолбор барилгыг нийслэлийн хөрөнгөд бүртгэх

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нарны гүүрийг нийслэлийн хөрөнгөд бүртгэх талаар ярилцана
Нарны гүүрийг нийслэлийн хөрөнгөд бүртгэх талаар ярилцана. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр 10 цагт нийслэлийн ЗДТГ-ын А танхимд болно. Хуралдаанаар “Ахмадын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд баригдсан 300 айлын орон сууцны цогцолбор барилгыг нийслэлийн хөрөнгөд бүртгэх, Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын балансаас Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн балансад хөрөнгө шилжүүлэх, Багануур дүүргийн ЗДТГ-ын балансаас Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн балансад хөрөнгө шилжүүлэх, Нарны гүүрийг нийслэлийн хөрөнгөд бүртгэх тухай, Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн даргыг томилох тухай, Автобус-1 ОНӨҮГ-ын 60 жилийн ойг тэмдэглэх, Баянзүрх дүүргийн 21-р цэцэрлэгийн 50 жилийн ойг тэмдэглэх тухай асуудлуудыг хэлэлцэнэ. Мөн Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдааныг зарлах, хуралдаанаар Нийслэлийн 2013 оны төсөв өөрчлөлт оруулах асуудлыг батлах тухай хэлэлцэнэ.

Хуваалцах