Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нарны гүүрийн доогуурх хөдөлгөөнийг хоёр урсгалтай болгоно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх болон Тээврийн цагдаагийн газрын Техник замын хэлтсийн хяналтын газрын дарга, хурандаа З.Жаргалсайхан нар өнөөдөр Алтай хотхон, Нарны гүүр орчмын хөдөлгөөн

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нарны гүүрийн доогуурх хөдөлгөөнийг хоёр урсгалтай болгоно
Нарны гүүрийн доогуурх хөдөлгөөнийг хоёр урсгалтай болгоно. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх болон Тээврийн цагдаагийн газрын Техник замын хэлтсийн хяналтын газрын дарга, хурандаа З.Жаргалсайхан нар өнөөдөр Алтай хотхон, Нарны гүүр орчмын хөдөлгөөний зохион байгуулалтын асуудлаар газар дээр нь ажиллалаа.

Нарны гүүрийн урд доогуур хэсэгт сөрөг хөдөлгөөнтэй болгох асуудлыг Тээврийн цагдаагийн газрын Техник замын хэлтсийн хяналтын газрын дарга хурандаа З.Жаргалсайхан тавилаа. Хотын удирдлагууд тухайн газарт автомашины ачаалал ихтэй учраас хөдөлгөөнийг сааруулахаар Замын Цагдаагийн газрын гаргасан судалгаа график зураглалыг үндэслэн нарны гүүрийн доогуурх хөдөлгөөнийг хоёр урсгалтай болгох ажлыг яаралтай эхлүүлэх үүрэг чиглэл өглөө.

Мөн Гурвалжингийн гүүрний урд хэсэг ТЭЦ-3-ийн баруун талын хөдөлгөөнийг нэг чиглэлд оруулах үүрэг чиглэлийг хотын Захирагч өглөө.

Хуваалцах