Нарны замыг 19 дүгээр хорооллын замтай холбох ажил аравдугаар сард дуусна
Нарны замыг 19 дүгээр хорооллын хойд замтай холбосон 1.5 км зам, гүүрийн ажил 50 гаруй хувьтай үргэлжилж байна. Энэ замыг 10 дугаар сарын 31-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Мэдээллийн алба

Нарны замыг 19 дүгээр хорооллын хойд замтай холбосон 1.5 км зам, гүүрийн ажил 50 гаруй хувьтай үргэлжилж байна. Энэ замыг 10 дугаар сарын 31-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. НИТХ-ын дарга Баттулга өнөөдөр зуслангийн чиглэлийн зам болон Нарны замыг 19 дүгээр хорооллын хойд замтай холбосон 15 км зам, гүүрийн ажилтай танилцлаа.
Зуслангийн зам буюу Хандгайт чиглэлийн 16 орчим км автозамын өргөтгөл шинэчлэлийг ирэх есдүгээр сарын 30-нд дуусгахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 40 гаруй хувьтай байна. Харин 19 дүгээр хорооллын арын зам буюу дунд голын замыг нарны замтай холбох ажил 50 гаруй хувьтай үргэлжилж байна. Энэ зам ашиглалтанд орсноор Энхтайвны гүүр, Замын цагдаагийн уулзвар орчмын автозамын ачаалал 30-40 орчим хувиар буурах давуу талтайг гүйцэтгэгч компанийхан онцоллоо.


















