Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нарны замыг 19 дүгээр хороололтой холбоно

Нийслэлийн зам засвар, шинэчлэлийн ажлын чиглэлээр энэ онд Нарны замыг 19 дүгээр хороололтой холбох ажил хийгдэх ажээ.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нарны замыг 19 дүгээр хороололтой холбоно
Нарны замыг 19 дүгээр хороололтой холбоно. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн зам засвар, шинэчлэлийн ажлын чиглэлээр энэ онд Нарны замыг 19 дүгээр хороололтой холбох ажил хийгдэх ажээ.

Мөн Өлзийт хороолол-Шувуун фабрик чиглэлийн 9.06 км авто зам, Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл 6.0 км авто зам /Дүнжингарав худалдааны төвийн замаас Улиастайн замын уулзвар хүрэх, Нарны замыг 19 дүгээр хорооллын арын замтай холбох 1.5 км шинэ зам, замын байгууламжийн 58 у/м гүүр болон төмөр зам доогуурх Нарны замтай холбогдсон 22 м туннелийн хамт, 120 мянгат, 19 дүгээр хорооллын доторх талбайн борооны ус зайлуулах ажил, Яармагийн гүүрээс Нисэхийн товчоо /1 дүгээр хэсэг/ Сонсголонгийн замын уулзвараас Яармагийн товчоо /2 дугаар хэсэг/ хүртэлх 13.7 км авто замын өргөтгөл, шинэчлэлт, Шарга морьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн 5 км авто зам, Нисэхийн товчоо-Биокомбинат-Шувуун фабрик чиглэлийн 22.5 км авто замын өргөтгөл, МТ-ын шатахуун түгээх станцын уулзвараас Хайлаастын эцэс хүртэлх 3.1 км авто замын өргөтгөл шинэчлэлтэд /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 13, 16-р хороо/ 30,737,6 сая төгрөгийн санхүүжилтийг зарцуулахаар шийдвэрлэсэн байна.

Хуваалцах