Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нарны замын зарим хэсэгт цагийн хязгаарлалт тогтооно

Нийслэлийн Засаг даргын “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/78 дугаар захирамжийн дагуу Авто замын ачааллыг бууруулах зорилгоор Нарны замын зарим хэсэгт

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нарны замын зарим хэсэгт цагийн хязгаарлалт тогтооно
Нарны замын зарим хэсэгт цагийн хязгаарлалт тогтооно. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/78 дугаар захирамжийн дагуу Авто замын ачааллыг бууруулах зорилгоор Нарны замын зарим хэсэгт /Чулуун овооны уулзвараас баруун тийш Нийслэлийн өргөн чөлөөний зүүн тал, Дүнжингаравын замын хойд хэсэг/ бүх жин таван тонноос дээш жинтэй тээврийн хэрэгслийг 07.00 цагаас 22 цагийн хооронд явуулахыг хязгаарлах зохион байгуулалтын ажлыг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв 2015 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж ажиллана. Харин шаардлагатай газруудад замын тэмдэг байрлуулахыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар хариуцан ажиллана.

Хуваалцах