Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нарны замын зүүн хэсгийг 12 цагт нээнэ

Нарны замын зүүн хэсэг буюу Нарантуул захаас зүүн тийш Чулуун-Овооны тойрог хүртэлх 2 км замд "Эрдэнэ зам" ХК өргөтгөл, шинэчлэлт хийж байна. Чулуун-Овоо хүрэх 1 км хэсэгт урд урсгалын хучилтыг бүрэн хийгээд байгаа бөгөөд замын хөдөлгөөнийг өнөөдөр 12 цагт нээх гэж байна. Уг хэсгээс баруун тийш /Нар

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нарны замын зүүн хэсгийг 12 цагт нээнэ
Нарны замын зүүн хэсгийг 12 цагт нээнэ. Зураг: МҮОНРТ

Нарны замын зүүн хэсэг буюу Нарантуул захаас зүүн тийш Чулуун-Овооны тойрог хүртэлх 2 км замд "Эрдэнэ зам" ХК өргөтгөл, шинэчлэлт хийж байна. Чулуун-Овоо хүрэх 1 км хэсэгт урд урсгалын хучилтыг бүрэн хийгээд байгаа бөгөөд замын хөдөлгөөнийг өнөөдөр 12 цагт нээх гэж байна. Уг хэсгээс баруун тийш /Нарантуул захаас Өгөөмөр захын урдуур/ 1 км замын урд урсгалд хучилт хийхээр бэлтгэн хөдөлгөөн хаагаад байгаа. Өнөөдөр өглөөнөөс эхлэн хучилтын ажлыг эхлээд байна. Өөрөөр хэлбэл, Нарантуулаас зүүн тийш эхний 1 км урсгалыг өнөөдөр хучиж, Чулуун-Овооны тойрог хүртэл хучсан 1 км урд урсгалыг өнөөдөр нээнэ гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.

Хуваалцах