Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Наро Банчэн Данзанлхүндэв гэгээн өнөөдөр 28 нас хүрч байна

Эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг, Ар Халхын 88 шидтэн, VII дүрийн Наро Банчэн Данзанлхүндэв гэгээнтний 28 насны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Наро Банчэн Данзанлхүндэв гэгээн өнөөдөр 28 нас хүрч байна
Наро Банчэн Данзанлхүндэв гэгээн өнөөдөр 28 нас хүрч байна. Зураг: МҮОНРТ

Эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг, Ар Халхын 88 шидтэн, VII дүрийн Наро Банчэн Данзанлхүндэв гэгээнтний 28 насны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Наро Банчэн гэгээн Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд буяны их үйлсэд сүсэгтэн олноо уриалан оройлон оролцдог бөгөөд тэрбээр “Наро Банчэн хутагт” санг үүсгэн байгуулсан.

Ташрамд дуулгахад, Наро Банчэн гэгээн өнгөрсөн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нийгмийн болон эрүүл мэндийн сэргээн засах үйлчилгээг цогцоор нь хүргэх “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв”-ийн үйл ажиллагааны нээлтэд оролцож, үйл ажиллагааг нь санхүүжүүлсэн. Нийслэлийн “Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байсан 150 сая төгрөгийн үнэтэй “Автоклав” ариутгалын аппаратыг хандивласан байдаг. Мөн Бурхан багшийн Их дүйчэн өдрөөр орон гэргүй таван өрхөд өргөө цагаан гэр өгсөн. Элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авсан, хичээл зүтгэл сайтай ч их, дээд сургуулийн сургалтын төлбөрөө төлөх боломж бололцоогүй, ар гэрийнх нь санхүүгийн байдал хүндхэн арван хүүхдийн сургалтын төлбөрийг төлсөн.

Түүнчлэн Нийслэлийн захын гэр хорооллын хүүхдүүдийн эрүүл мэндэд санаа тавьж, агаарын бохирдлын өндөр эрсдэлтэй бүсийн цэцэрлэг, зарим эмнэлэгт орчин үеийн өндөр хүчин чадалтай 250 ширхэг агаар цэвэршүүлэгч бэлэглэсэн. Дэлхий дахинд дэгдсэн цар цахал болох “Ковид-19” халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулан Улсын онцгой комисст 10 сая төгрөг хандивлаж байсан зэрэг олон арван хандив, тусламж буяны үйлс хийж байсан юм.

Үүнээс гадна өнгөрсөн хоёрдугаар сард “Ковид-19” вирусийн тархалтын улмаас Улсын онцгой комиссоос тогтоосон хатуу хөл хорионоос үүдэн орлогогүй болсон, хоол хүнсний хомсдолд орсон айл өрхүүдэд хүнсний тусламж үзүүлэх Монголын Улаан загалмай нийгэмлэгийн “Хүнсний багц” сайн үйлсэд 10 сая төгрөг хандивласан.

Хуваалцах