Наршихаас хэрхэн сэргийлэх вэ
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халж байгаа тул наршихаас хэрхэн сэргийлэх болон илрэх шинж тэмдэг, авах арга хэмжээний талаарх зөвлөгөөг танд хүргэе.
Мэдээллийн алба

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халж байгаа тул наршихаас хэрхэн сэргийлэх болон илрэх шинж тэмдэг, авах арга хэмжээний талаарх зөвлөгөөг танд хүргэе.
Урьдчилан сэргийлэлт:
Даралт ихтэй, нас өндөр, хүүхэд багачууд, бие тааруухан, ядаргаа ихэссэн, зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг хүмүүс гэрээс гарахыг аль болох зайлсхийхНарны малгай өмсөх, нарны хамгаалалтай шүхэр хэрэглэх Шингэн ус сайн уух Хурц нартай үед наранд удаан хугацаагаар явахгүй байх Илрэх шинж тэмдэг:Бие суларч тамир тэнхээ алдахТолгой эргэж, өвдөх Биеийн халуун нэмэгдэх Цээж багтран амьсгаа цухалдах Царайны өнгө цонхийж цайхБөөлжис хүрч, дотор муухайрах Хөлс гарах нь багасах/ ихсэх/Нүүр чинэрэн улайж, цээж багтран амьсгаа цухалдах Авах арга хэмжээ:Сэрүүхэн нам тайван газарт шилжүүлэн амруулах (сүүдэрт, сэрүүн өрөөнд гэх мэт)Бүлээн шингэн уулгах (чихэртэй ус, цэвэр ус)Хүйтэн жин тавих Арьсны нимгэн хэсэгт хүйтэн жин тавих (мөстэй уут тавих юм уу спиртээр биеийг нь арчих)Массажилж, иллэг хийж , цусны эргэлт нь зогсохоос сэргийлэхЭх сурвалж: НЭМГ


















