Нас барсан аавыг нь бяцхан охинд харуулж чадахгүй нь...
Авто осолд орж нас барсан аавынх нь төрхийг охинд харуулахгүй хэмээн анхаарлыг нь сарниулж зогсоо энэхүү цагдаагийн зураг нэг хэсэгтээ цахим сүлжээний шилдэг зургаар нэрлэгдэж
Мэдээллийн алба

Авто осолд орж нас барсан аавынх нь төрхийг охинд харуулахгүй хэмээн анхаарлыг нь сарниулж зогсоо энэхүү цагдаагийн зураг нэг хэсэгтээ цахим сүлжээний шилдэг зургаар нэрлэгдэж байсныг та бүхэн санаж байгаа байх. Өдгөөгөөс 4 жилийн өмнө Америкийн “Шинэ санаа” теле сэтгүүлийн жиргэсэн энэхүү зургийн дор дэлхийн иргэд сэтгэгдлээ үлдээж, бяцхан охинд аймшигт дүр зургийг харуулахгүй хэмээн элдвийг асууж, зогсоо энэхүү цагдаагийн албан хаагчийг магтан бичсэн байдаг.
Түүнчлэн олон мянган хүн "Энэ бяцхан охин амь үрэгдсэн аавынхаа дүр зургийг харсан бол яах байсан бол гэхээс зүрх зүсэгдэж байна" хэмээн бичиж байсан юм.
Үнэхээр зүрх өвдөж, сэтгэл шимшрэм энэ дүр зураг дахин бүү харагдаасай. Яараад яахав дээ... Жолооч нараа...


















