Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Нас барсан хүний зүрхийг шилжүүлэн суулгажээ

Австралийн иргэн 57 настай Мишель Грибилас хэмээх эмэгтэйд нас барсан хүний зүрхийг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай болжээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нас барсан хүний зүрхийг шилжүүлэн суулгажээ
Нас барсан хүний зүрхийг шилжүүлэн суулгажээ. Зураг: МҮОНРТ

Австралийн иргэн 57 настай Мишель Грибилас хэмээх эмэгтэйд нас барсан хүний зүрхийг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай болжээ. Дэлхий нийтэд цохилохоо больсон зүрхийг амжилттай шилжүүлэн суулгаж буй анхны тохиолдол энэ бөгөөд энэхүү шинэ алхам олон хүний амыг аврах боломжтой гэж эрдэмтэн судлаачид үзэж байгаа гэнэ. Зүрхний дутагдал өвчнөөр олон жил шаналсан Мишель мэс заслын дараа хэвлэлийнхэнд “Би одоо өөр хүн болсноо мэдэрч байна. Миний зүрх 40-тэй хүнийх шиг л цохилж байгаа” гэж ярьжээ.

Хуваалцах