Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нас барсан залуугийн талаар хамтарсан мэдэгдэл гаргажээ

СБД-ийн нэгдүгээр хороо “Аляск” ХХК-ийн барилгын цахилгаан шатны хонгилд "Мон Хорус” ХХК-нд цахилгаанчин 22 настай эрэгтэй Т цахилгаан шатны хонгилд унаж нас барсан байдалтай олдсон харамсалтай хэрэг гарсан.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нас барсан залуугийн талаар хамтарсан мэдэгдэл гаргажээ
Нас барсан залуугийн талаар хамтарсан мэдэгдэл гаргажээ. Зураг: МҮОНРТ

СБД-ийн I хороо “Аляск” ХХК-ийн барилгын цахилгаан шатны хонгилд "Мон Хорус” ХХК-нд цахилгаанчин 22 настай эрэгтэй Т цахилгаан шатны хонгилд унаж нас барсан байдалтай олдсон харамсалтай хэрэг гарсан.

Одоогоор хэргийг СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа.

“Цаст Констракшн” болон “Монхорус” компаниас хамтарсан мэдэгдэл гаргажээ. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Мэдэгдэл

"Цаст" констракшн компани болон "Монхорус" компанийн хамтран гүйцэтгэж байсан төслийн барилга дээр Монхорус компанийн цахилгааны ажилтан Т учир битүүлгээр амь насаа алдсан хэрэг гарлаа. Хүний алтан амь үрэгдсэнд хоёр компанийн зүгээс харамсаж, талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна.

Дээрх хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа бөгөөд бодит үнэнийг цаг алдалгүй тогтооно гэдэгт итгэж байна.

Хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд өөрсдийн зүгээс шалтгаалах бүх зүйлээр туслан, хамтран ажиллахаа албан ёсоор мэдэгдье.


Цаст Констракшн компанийн хэвлэл мэдээллийн алба

Монхорус компанийн хэвлэл мэдээллийн алба

Улаанбаатар 2014.01.13

Түлхүүр үг:Нас барсан залуугийн талаар хамтарсан мэдэгдэл гаргажээ
Хуваалцах