NASA Ангараг гараг руу нисэгч илгээнэ
NASA АНУ-ын Конгрессийн танхимд энэ сарын 15-нд санхүүгийн асуудлаараа дахин хандахаар болжээ
Мэдээллийн алба

АНУ-ын NASA агентлаг 2033 он гэхэд Ангараг гараг руу нисэгчтэй хөлөг илгээнэ гэдгээ мэдэгдлээ. Эргэн сануулахад, тус агентлаг 2024 он гэхэд сар руу сансрын нисэгчтэй хөлөг илгээх болсноо өмнө нь мэдэгдэж байсан юм.
NASA-гийн тэргүүн Жим Брайдэнстайн “Энэ хоёр төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд NASA 21 тэрбум ам.долларын жилийн төсвийнхөө тэн хагасыг төсөлдөө зарцуулж байгаа. Тиймээс төрөөс санхүүгийн нэмэлт дэмжлэг хүсэж байна” гэлээ.
АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс таван жилийн дараа гэхэд Америк хүн саран дээр дахин мөрөө гаргах ёстой хэмээсэн. Тиймээс NASA энэ сарын 15-нд АНУ-ын Конгрессийн танхимд санхүүгийн асуудлаараа дахин хандахаар болжээ.


















