Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

НАСА “Артимес-1” хөлгийг сар луу хөөргөх хугацааг хойшлууллаа

АНУ-ын сансрын уудмыг шинжлэн судлах төвөөс ирэх оны 1 дүгээр сард гараг хоорондын "Артимес-1" хөлгийг сар луу хөөргөхөөр төлөвлөж, бэлтгэл ажлаа хангаад байсан.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НАСА “Артимес-1” хөлгийг сар луу хөөргөх хугацааг хойшлууллаа
НАСА “Артимес-1” хөлгийг сар луу хөөргөх хугацааг хойшлууллаа. Зураг: МҮОНРТ

АНУ-ын сансрын уудмыг шинжлэн судлах төвөөс ирэх оны 1 дүгээр сард гараг хоорондын "Артимес-1" хөлгийг сар луу хөөргөхөөр төлөвлөж, бэлтгэл ажлаа хангаад байсан. Тэгвэл тус төвөөс тус хөлгийн хөөрөх хугацааг хойшлуулж, ирэх 2 дугаар сард багтаан хөөргөхөөр болжээ.

"Артимес-1" хөлөг сар луу хүрч, түүнээс ч цааш олон мянган миль аялан судалгаа хийх төлөвлөгөөтэй аж. Флорида муж дахь НАСА-гийн төв "Артимес-1" хөлгийг “СпейсЛаунч Систем” гэх зөөгч пуужингаар хөөргөхөөр бэхэлгээ хийж дуусгасан байна. Сарыг судлах уг төсөлд Герман, Израиль улс хамтран оролцож байгаа юм. Мөн "Артимес-1" хөлөг дотор хүнтэй төстэй бүтээгдсэн 2 роботыг илгээнэ.

Уг хоёр роботыг Израиль улсад бүтээжээ. "Артимес-1" хөлөг 98 метр өндөртэй бөгөөд энэ нь эрх чөлөөний хөшөөнөөс ч өндөр гэсэн үг. Ингээд ирэх онд "Армитес-1" хөлгийг хүнтэй төстэй 2 роботтойгоор сар хөөргөсний дараа "Артимес-2" хөлгийг сансрын нисгэгчтэйгээр хөөргөнө гэлээ. Харин "Артимес-3" хөлгөөр анхны өнгөт арьст сансрын нисгэгчийг саран дээр буулгахаар төлөвлөж байна гэж НАСА-гаас мэдээллээ.

Хуваалцах