Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“НАСА”-гийн тэнүүлч пүрэв гарагт Ангараг дээр газардана

Америкийн Сансар судлалын НАСА агентлагийн “Персеверэнс” тэнүүлч ирэх пүрэв гарагт ангараг дээр газардахаар төлөвлөж байна. Зургаан дугуй бүхий суудлын автомашинтай адил

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“НАСА”-гийн тэнүүлч пүрэв гарагт Ангараг дээр газардана
“НАСА”-гийн тэнүүлч пүрэв гарагт Ангараг дээр газардана. Зураг: МҮОНРТ

Америкийн Сансар судлалын НАСА агентлагийн “Персеверэнс” тэнүүлч ирэх пүрэв гарагт ангараг дээр газардахаар төлөвлөж байна. Зургаан дугуй бүхий суудлын автомашинтай адил хэмжээтэй судалгааны төхөөрөмж нь Ангарагийн чулууллагуудад өрөмдлөг хийж, биологийн ул мөр олж илрүүлэхийг зорих юм.

Энэхүү судалгааны аппаратын цуглуулсан чулууллагын дээжийг дэлхийд авчирж, задлан шинжилгээ хийхээр төлөвлөж байна. Эрдэмтэн судлаачид олон тэрбум жилийн өмнө Ангараг дээр гол, мөрөн, далайн байсан гэж таамагладаг юм.

Мөн зарим төрлийн бичил оргоназим амьдарч байсан байх магадлалтай гэж үздэг аж. Бүх зүйлс төлөвлөгөө ёсоор явбал 2031 он гэхэд Ангарагийн хөрс, чулуулагын дээжийг дэлхийд авчирна. Дэлхийгээс хөөрсөнөөс хойш 483 сая километр аялаад байгаа “Персеверэнс”-ийн ангараг дээр буух үйл явцыг НАСА шууд дамжуулна.

Хуваалцах