Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Наса” сансрын нисгэгчдийн шинэ өмсгөлийг танилцууллаа

Америкийн сансар судлалын агентлаг болох НАСА сансрын нисгэгчдийн шинэ өмсгөлийн туршилтын загварыг танилцуулаад байна. Америкийн нисгэгчид саран дээр буух даалгаврыг гүйцэтгэх үеэрээ энэ шинэ өмсгөлийг өмсөх юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Наса” сансрын нисгэгчдийн шинэ өмсгөлийг танилцууллаа
“Наса” сансрын нисгэгчдийн шинэ өмсгөлийг танилцууллаа. Зураг: МҮОНРТ

Америкийн сансар судлалын агентлаг болох НАСА сансрын нисгэгчдийн шинэ өмсгөлийн туршилтын загварыг танилцуулаад байна. Америкийн нисгэгчид саран дээр буух даалгаврыг гүйцэтгэх үеэрээ энэ шинэ өмсгөлийг өмсөх юм.

Америкийн Сансар Судлалын Агентлагийн тэргүүн Жим Брайденстайн сансрын нисгэгчдийн шинэ өмсгөлийг олон нийтэд танилцуулжээ. Америкийн Сансрын нисгэгчид Артемис гэж нэрлэгдэж буй саран дээр газардах даалгаврын үеэр ийм өмсгөлтэй байх юм. Шинэ өмсгөлүүд харагдах байдал, ерөнхий хийц загвараараа олон улсын сансрын станц дээр ашиглагдаж байгаа хувцастай төстэй юм байна. Гэхдээ саран дээр буух даалгаварт илүү тохиромжтой байхаар бүтээсэн гэдгийг НАСА онцолжээ.

xEMU гэх нэртэй шинэ сансрын өмсгөл биеийн хэмжээг үл хамаарч, эрэгтэй, эмэгтэй ямар ч хүнд тохируулан өөрчилж болдгоороо ихээхэн онцлогтой юм. Өмнө нь ийм өмсгөл байхгүйгээс үүдэн Олон улсын сансрын станцаас зарим нисгэгчийг эргүүлэх татах тохиолдол гарч байжээ. Үүнээс гадна сансрын нисгэгчдийн хөдөлгөөнийг хорихгүй, уян хатан бүтээгдсэнээрээ шинэ өмсгөл давуу талыг бий болгожээ.

Үүнээс гадна Жим Брайденстайн сансрын багийнхан Орион сансрын хөлөгт байх үедээ өмсөх улаан шар өнгөтэй,дуулга бүхий өмсгөлийг мөн танилцуулжээ. НАСА болон Америкийн сансрын хувийн компаниудын хамтран хэрэгжүүлэхээр зорьж байгаа Артемис хөтөлбөрөөр Америкийн анхны эмэгтэй нисгэгч Саран дээр газардах юм.

Хуваалцах