Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

НАСА саран дээр хүн буулгах “Артемис-3” хөтөлбөрөө 2026 он хүртэл хойшлуулав

АНУ-ын сансар судлалын "НАСА" агентлаг анх саран дээр хүн буулгаснаас хойш хагас зуун жил өнгөрсөн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НАСА саран дээр хүн буулгах “Артемис-3” хөтөлбөрөө 2026 он хүртэл хойшлуулав
НАСА саран дээр хүн буулгах “Артемис-3” хөтөлбөрөө 2026 он хүртэл хойшлуулав. Зураг: МҮОНРТ

АНУ-ын сансар судлалын "НАСА" агентлаг анх саран дээр хүн буулгаснаас хойш хагас зуун жил өнгөрсөн байна.

Сүүлийн жилүүдэд "НАСА" агентлаг саран дээр хөлгийн баг бүрэлдэхүүн буулгах “Артемис” хөтөлбөрийг хөгжүүлж байгаа юм.

Гэвч зарим нэг сорилтуудын улмаас саран дээр хүн буулгах хугацааг 2026 оны есдүгээр сар хүртэл хойшлуулж байгаагаа мэдэгдсэн байна.

Энэ удаагийн "Артемис" хөтөлбөр нь энэ цувралын 3 дахь хөтөлбөр юм. Үүний өмнөх "Артемис-2" хөтөлбөрийн сансрын хөлгөөр дөрвөн сансрын нисэгч аялж, сарыг бүтэн тойроод буцаж ирсэн байдаг.

"Артемис-3" хугацаа хойшилж байгааг сансрын хөлгийн дулаанд тэсвэртэй шил хангалттай сайн болоогүй, сансрын хөлгийн техник хэрэгслүүдийн зай, цахилгааны систем бүрэн хангагдаагүй зэрэг шалтгаанаас үүдэлтэй гэж мэдээлж буй юм байна.

Хуваалцах