Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

NASA Сугарыг судлана

Дарвуулт завь шиг хэлбэртэй төхөөрөмжийг Сугар гарагийг судлах ажилд ашиглах болсон тухайгаа NASA мэдээлжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
NASA Сугарыг судлана
NASA Сугарыг судлана. Зураг: МҮОНРТ

Дарвуулт завь шиг хэлбэртэй төхөөрөмжийг Сугар гарагийг судлах ажилд ашиглах болсон тухайгаа NASA мэдээлжээ. Сугар нь нарны аймгийн хоёр дахь гараг. Хатуу, чулуурхаг гадаргуутай, агаар мандал нь нүүрсхүчлийн хий, хүхрийн хүчлээс тогтсон. Хүхэрлэг үүл нь 360 км/цагийн хурдтай нүүдэг аж. Нарыг 225 өдөрт бүтэн тойрч, тэнхлэгээ 243 хоногт эргэдэг хамгийн халуун энэ гараг дэлхийгээс 40 сая км-т оршдог аж.

Тус гарагийн гадаргуу салхи ихтэй байдаг учраас дарвуулт завь шиг хэлбэрийн төхөөрөмжийг сонгосон ба энэ нь нарны эрчим хүчээр цэнэглэгддэгээрээ давуу талтай юм.

Хуваалцах