Насанд хүрээгүй хүн автомашины осол гаргаж, хүний амь нас хохироожээ
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Тээврийн цагдаагийн албанд иргэдээс 249 дуудлага мэдээллийг ирүүлжээ.
Мэдээллийн алба

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Тээврийн цагдаагийн албанд иргэдээс 249 дуудлага мэдээллийг ирүүлжээ. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 184 дуудлага бүртгэгдсэн бол зам тээврийн ослоос шалтгаалж 4 хүн гэмтэж, нэг хүний амь нас хохирчээ.
Хүний амь хохироосон хэргийг 2003 онд төрсөн, 17 настай иргэн үйлдэж, хэргийн газраас зугтсан байна. Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ч.Чимэдбатын ярианд анхаарлаа хандуулъя.
Mongolian National Radio · Насанд хүрээгүй хүн автомашин жолоодож яваад, осол гаргаж хүний амь нас хохироожээ
Жолооч нар гарц гармаар гарч байгаа явган зорчигчдод зам тавьж өгөх үүргээ биелүүлж, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг тэрбээр санууллаа.


















