Насанд хүрээгүй хүүхдүүд сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэн мансуурчээ
Насанд хүрээгүй таван хүүхэд сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэн мансуурсан байна. Тэдгээр хүүхдүүд 14-16 орчим настай бөгөөд мөнгөө нийлүүлэн эм бэлдмэл худалдан авсан аж.
Мэдээллийн алба

Насанд хүрээгүй таван хүүхэд сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэн мансуурсан байна. Тэд 14-16 орчим насны хүүхдүүд бөгөөд мөнгөө нийлүүлэн мансууруулах эм бэлдмэл худалдан авсан аж. Тэднийг ийн мансуурсан байдалтай байх үед нь саатуулсан гэж “Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс”-ийн ажилтан н.Эрдэнэмөнх хэлсэн юм.
Хүүхдүүд мансууруулах эм бэлдмэлийг ямар эмийн сангаас худалдан авсан болохыг нь цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа гэлээ. Эцэг эхчүүд өсвөр насны хүүхдүүддээ анхаарал тавьж, тэднийг хаана юу хийж байгаа, хэнтэй нөхөрлөж байгаа талаар мэдээ мэдээлэлтэй байхыг цагдаагийн байгууллагаас санууллаа.


















