Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Насанд хүрсэн хүмүүсийн тал хувь нь илүүдэл жинтэй байна

Монгол Улсын хувьд 9-12 настай хүүхдийн таргалалтаар тивдээ тэргүүлдэг. Мөн насанд хүрсэн хоёр хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй гэсэн судалгааг ДЭМБ-аас гаргасан.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Насанд хүрсэн хүмүүсийн тал хувь нь илүүдэл жинтэй байна
Насанд хүрсэн хүмүүсийн тал хувь нь илүүдэл жинтэй байна. Зураг: МҮОНРТ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шинэчлэн гаргасан “Идэвхтэй хөдөлгөөний зөвлөмж”-д бүх насны хүн ам, бие бялдрын байдлаас үл хамааран идэвхтэй хөдөлгөөн хийх боломжтой. Хөдөлгөөн бүр чухал ач холбогдолтой байдгийг онцлоод долоо хоногт 150-300 минут дунд зэргийн болон өндөр эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, хүүхэд, өсвөр насныхан өдөрт дунджаар 60 минут дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөжээ.

Монгол Улсын хувьд 9-12 настай хүүхдийн таргалалтаар тивдээ тэргүүлдэг. Мөн насанд хүрсэн хоёр хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй гэсэн судалгааг ДЭМБ-аас гаргасан.

Тиймээс Биеийн тамир, спортын улсын хороо (БТСУХ) нийтийн дасгал хөдөлгөөнийг өргөн хүрээтэй зохион байгуулах, олон нийтийг биеийн тамир, спортоор хичээллүүлэх, идэвхтэй хөдөлгөөнөөр эрүүл мэндээ хамгаалах дадал зуршилд хэвшүүлэх, иргэдэд энэ чиглэлийн мэдлэг мэдээлэл өгөх ажлыг илүү өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Энэ дагуу нийтийн дасгал хөдөлгөөнийг үндэсний хэмжээнд өрнүүлэх зорилгоор 21 аймаг, 9 дүүргийн биеийн тамир спортын хороонд нийтийн биеийн тамирын чиглэлээр мэргэшсэн багш бэлтгэх сургалтыг өнөөдрөөс эхлүүлжээ.

“Өөрчлөлтийг өөрөөсөө эхэлье” уриатай, онол, практик хослох богино хугацааны уг сургалтыг “Биеийн тамирын чийрэгжүүлэлтийн арга зүйчдийн нийгэмлэг”-ийн тэргүүн Ж.Тунгалаг, “Үнэгүй фитнес” ТББ-ын багш, олон улсын хэмжээний мастер Л.Саруулбат тэргүүтэй багш нар удирдан явуулна.

Сургалтын эхний өдөр харьяа байгууллагын 108 мэргэжилтэн “Таргалалт ба багшлах арга зүй”-н талаар мэдлэг боловсролоо дээшлүүлсэн бол дараа дараагийн сургалт сэтгэл зүй, хоол зүй, хүний биеийн бүтэц зэрэг үндсэн сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм байна.

Хуваалцах