“Насны хишиг” олгож эхэлсэн гэв
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Ахмад настны нийгмийн хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Дэлгэрдалайгаас “Насны хишиг” олгож эхэлсэн эсэхийг тодруулахад, “Насны хишиг”-ийг өнгөрсөн сарын 20-ноос эхлэн олгосон" гэв.
Мэдээллийн алба

Төрөөс Цагаан сар болон Үндэсний их баяр наадмын өмнө буюу жилд хоёр удаа 65 нас хүрсэн ахмадуудад “Насны хишиг” олгодог. Энэ онд 160 гаруй мянган ахмадад “Насны хишиг” хүртээхээр тооцож, улсын төсөвт 22.5 тэрбум төгрөг төсөвлөсөн билээ.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Ахмад настны нийгмийн хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Дэлгэрдалайгаас “Насны хишиг” олгож эхэлсэн эсэхийг тодруулахад, “Насны хишиг”-ийг өнгөрсөн сарын 20-ноос эхлэн олгосон. Тодруулбал, Хуульд заасны дагуу 65-69 настай ахмад настанд 50 мянга, 70-79 настай бол 80 мянга, 80-89 настай бол 150 мянга, 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөг жилд хоёр удаа олгодог. Анх удаа “Насны хишиг” авч буй ахмадууд гэрээтэй банкинд эхний удаа өөрийн биеэр очиж авах шаардлагатай. Ингэхдээ шинээр данс нээлгэх эсвэл тухайн банкин дахь өөрийн дансаараа “Насны хишиг”-ээ авах хүсэлт гаргаснаар дахин банкинд очих шаардлагагүй” гэв.


















