Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Настанд зориулсан амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлэх дасгал

Нас ахих тусам ахмадуудад амьсгалын эрхтэн тогтолцооны үйл ажиллагааны өөрчлөлт, алдагдал үүсч улмаар амьсгалын замын эмгэг, өвчлөлд өртөмтгий болдог.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Настанд зориулсан амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлэх дасгал
Настанд зориулсан амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлэх дасгал. Зураг: МҮОНРТ

Нас ахих тусам ахмадуудад амьсгалын эрхтэн тогтолцооны үйл ажиллагааны өөрчлөлт, алдагдал үүсч улмаар амьсгалын замын эмгэг, өвчлөлд өртөмтгий болдог. Гүнзгий амьсгал авч чадахгүй байснаар цээж хэнхэрцэг ясны хөшингө байдал, булчингийн сулрал үүсч байнга өнгөц амьсгал авах, хангалттай хүчилтөрөгч авч чадахгүй байхад хүрдэг.

Байнга өнгөц амьсгал авснаар биемахбодь ядарч сульдаж, идэвхтэй амьдралын хэв маягт сөргөөр нөлөөлдөг. Зөв амьсгалж амьсгалын дасгал хийх нь амьсгал, цусны эргэлтийг сайжруулж эд эсэд очих хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлж, дархлааг дэмжиж, амьсгалын замын өвчин эмгэгээс урьдчилан сэргийлнэ. Мөн стресс бухимдлыг түргэн тайлах, сэтгэл түгшилтийг намжаах ач холбогдолтой.

Эх сурвалж: Геронтологийн Үндэсний Төв

Хуваалцах