Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

НАТО агаарын довтолгооноос хамгаалах системээ Словак улсад байрлууллаа

Агаарын довтолгооноос хамгаалах Патриот систем бүхий НАТО-гийн олон улсын цэргийн бүрэлдэхүүн Словак улсад хүрчээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НАТО агаарын довтолгооноос хамгаалах системээ Словак улсад байрлууллаа
НАТО агаарын довтолгооноос хамгаалах системээ Словак улсад байрлууллаа. Зураг: МҮОНРТ

Агаарын довтолгооноос хамгаалах Патриот систем бүхий НАТО-гийн олон улсын цэргийн бүрэлдэхүүн Словак улсад хүрчээ. Учир нь, Герман, Нидерланд улсууд Патриот системээр хүчээ зузаатгасан цэргээ НАТО дахь холбоотон Словак руу илгээхийг зөвшөөрсөн юм.

Тодруулбал, НАТО-гийн гишүүн хэд хэдэн улс тэр дундаа АНУ-аас илгээсэн нийт 2100 гаруй цэрэг Словакийн газар нутагт байлдааны анги нэгж бүрдүүлэх юм байна. Энэ нь НАТО Украины нөхцөл байдалтай холбогдуулан зүүн жигүүрийнхээ батлан хамгаалах хүчин чадлыг зузаатгаж эхэлсэнтэй холбоотой нэмэлт хүч аж. Энэхүү агаарын довтолгооны эсрэг системийг Словакийн төвд байрлах зэвсэгт хүчний баазад эхний ээлжид байрлуулах юм.

Дараа нь Словакийн газар нутгийг хамгаалахын тулд шилжүүлэн байрлуулахаар төлөвлөжээ. Словакийн засгийн газар Патриот систем Оросоос авсан "S-300" агаарын довтолгооноос хамгаалах системийг орлохгүй, харин одоогийн системд нэмэлт хамгаалах хэрэгсэл болно гэж мэдэгджээ.

Өмнө нь Словак улс "S-300" алсын тусгалт пуужингийн системээ зохих журмаар солих нөхцөлтэйгөөр Украинд өгөхөд бэлэн гэж мэдэгдэж байсан.

Сонирхуулахад, НАТО-гийн гишүүн улсуудаас зөвхөн Болгар, Словак, Грек улсууд агаарын довтолгооноос хамгаалах "S-300" системтэй юм.

Хуваалцах