Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

НАТО, Европын холбоо нэгдмэл байр суурьтай байна

АНУ-ын нэмэлт хүч Украины нутаг дэвсгэрт Орос улстай зөрчилдөх ямар нэг үйлдэл хийхгүй, ямар нэг байдлаар оролцохгүй гэдгийг онцлон мэдэгдлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НАТО, Европын холбоо нэгдмэл байр суурьтай байна
НАТО, Европын холбоо нэгдмэл байр суурьтай байна. Зураг: МҮОНРТ

НАТО болон Европын холбоо Украины асуудлаар хуралдаж байр суурь нэгдмэл байгаагаа дахин нотоллоо. Мөн Оросын тусгай цэргийн ажиллагаа нь энгийн ард иргэдийн амь насыг эрсдэлд оруулж байна гэж шүүмжилсэн. Түүнчлэн олон улсын хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл, Евро-Атлантын аюулгүй байдалд ноцтой аюул учруулж байна. Иймд цэргийн хүчээ нэмэгдүүлж байна. Гэхдээ энэ нь цэвэр батлан хамгаалах зорилготой гэж онцоллоо.

АНУ ГЕРМАНД НЭМЭЛТ ЦЭРЭГ ИЛГЭЭНЭ

АНУ НАТО-г бэхжүүлэхийн тулд Германд цэргийн нэмэлт хүч илгээж байгаагаа мэдэгдэж байна. Харин АНУ-ын нэмэлт хүч Украины нутаг дэвсгэрт Орос улстай зөрчилдөх ямар нэг үйлдэл хийхгүй, ямар нэг байдлаар оролцохгүй гэдгийг онцлон мэдэгдлээ. Үндсэндээ НАТО-гийн орнуудын энх тайван, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор, цэргийн хүчээ төвлөрүүлж байгаагаа тайлбарлаж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден: “АНУ, зөвхөн сүүлийн 2 жилийн хугацаанд Украинд 650 сая ам.долларын батлан хамгаалах тусламж үзүүлсэн. Гэхдээ манай улс Оростой зөрчилдөхгүй, оролцохгүй гэдгийг дахин онцолж хэлмээр байна. Манай зэвсэгт хүчин Европ руу НАТО-гийн холбоотнуудыг хамгаалж, Дорнод дахь холбоотнуудаа тайвшруулахын тулд явж байна. Вашингтон, НАТО-гийн өмнө хүлээсэн үүрэг амлалтынхаа хүрээнд Герман, Польш руу нэмэлт хүч илгээсэн. Мөн Беларусь болон хар тэнгист цэргийн хүчээ байршуулж, НАТО-гийн зүүн жигүүрийн холбоотон болох Эстони, Латви, Литва, Польш, Румын улсад байрлаж байсан хуурай газрын болон агаарын цэргийн хүчийг татан байршуулах чиглэл өглөө” гэв.

Хуваалцах