Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

НАТО-гийн дээд хэмжээний уулзалт өнөөдөр эхэлнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнөөдөр эхлэх НАТО-гийн дээд хэмжээний уулзалтыг угтан Польшийн нийслэл Варшав хотноо хүрэлцэн очсон байна. Ирэх оны нэгдүгээр сард бүрэн эрхийн хугацаа нь дуусах

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НАТО-гийн дээд хэмжээний уулзалт өнөөдөр эхэлнэ
НАТО-гийн дээд хэмжээний уулзалт өнөөдөр эхэлнэ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнөөдөр эхлэх НАТО-гийн дээд хэмжээний уулзалтыг угтан Польшийн нийслэл Варшав хотноо хүрэлцэн очсон байна. Ирэх оны нэгдүгээр сард бүрэн эрхийн хугацаа нь дуусах Барак Обамагийн хувьд НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгчийн хувиар сүүлийн удаа оролцох гэж байгаа нь энэ юм. Энэ удаагийн уулзалтад ОХУ-ын аюул занал, Европ тивийг тогтворгүйжихэд хүргэсэн дүрвэгчдийн хямрал, Их Британи Европын холбооны гишүүнчлэлээсээ татгалзсан явдал зэрэг хэлэлцэх асуудлын төвд байгаа юм.

Үүнээс гадна Турк улс дахь НАТО-гийн өмнөд хил дагуу Сирийн зарим бүсийг "Исламын улс" алан хядагч бүлэглэл хянаж байгаа нь НАТО-гийн удирдагчдын анхаарал хандуулах бас нэг сэдэв байна. Эдгээр асуудлаар Барак Обама Умард Атлантын гэрээний байгууллагуудын түншүүдтэйгээ санал солилцоно гэдгийг Цагаан ордон мэдээлсэн байна.

Энэ лхагва гарагт Обама ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьж, Сирид терроризмын эсрэг цэргийн ажиллагаагаа уялдуулах тухай хэлэлцсэн юм. Гэхдээ хоёр орны удирдагч хамтран ажиллах тохиролцоонд хүрч чадаагүй тухай Цагаан ордон мөн уламжиллаа. НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр сүүлийн 2 долоо хоногийн гол анхаарал татсан сэдэв Брекситийн талаар эрчимтэй хэлэлцээ өрнөнө гэж ажиглагчид дүгнэж байна.

НАТО-гийн уулзалтаас өмнө Европын зөвлөлийн тэргүүн Дональд Туск, Европын комиссын дарга Жан-Клод Юнкер нар Обамагийн байрлаж буй зочид буудалд хүрэлцэн очиж, Их Британийн асуудлаар санал солилцох юм байна. Үүнээс гадна энэ оны уулзалт Оросын аюул заналаас сэргийлэх НАТО-гийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж магадгүй гэдгээрээ онцлогтой байгаа юм.

Хуваалцах