Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчийг хүлээн авч уулзав

Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг Умард Атлантын Гэрээний Байгууллага (НАТО)-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Александр Вершбоу-г хүлээн авч уулзаж, Монгол, НАТО-гийн харилцаа,

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчийг хүлээн авч уулзав
НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчийг хүлээн авч уулзав. Зураг: МҮОНРТ

Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг Умард Атлантын Гэрээний Байгууллага (НАТО)-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Александр Вершбоу-г хүлээн авч уулзаж, Монгол, НАТО-гийн харилцаа, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Монгол Улсын олон тулгуурт, бие даасан, төвийг сахисан, нээлттэй гадаад бодлогын хүрээнд НАТО-тай түншлэлийн харилцаа хөгжүүлж байгааг Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг тэмдэглээд, Монгол Улс дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлыг хангахад өөрийн хувь нэмрээ оруулахыг зорьж ирснийг онцлон дурдав.

Өнгөрсөн хугацаанд манай улс НАТО-гийн “Partners across Globe” хэмээх түнш орнуудын нэг болсон бөгөөд 2012 онд Түншлэл, хамтын ажиллагааны хөтөлбөрийг баталж, аюулгүй байдлыг бэхжүүлэх, зэвсгийг үл дэлгэрүүлэх, батлан хамгаалах бие бүрэлдэхүүний чадавхийг сайжруулах зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллаж байгаа юм.

Хуваалцах