Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

НАТО-гийн гишүүн орнуудын гадаад хэрэг, батлан хамгаалахын сайд нарын түвшний уулзалт болно

Брюссельд өнөөдөр НАТО гийн гишүүн орнуудын гадаад хэрэг, батлан хамгаалахын сайд нарын түвшний хуралдаан болох гэж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НАТО-гийн гишүүн орнуудын гадаад хэрэг, батлан хамгаалахын сайд нарын түвшний уулзалт болно
НАТО-гийн гишүүн орнуудын гадаад хэрэг, батлан хамгаалахын сайд нарын түвшний уулзалт болно. Зураг: МҮОНРТ

Брюссельд өнөөдөр НАТО гийн гишүүн орнуудын гадаад хэрэг, батлан хамгаалахын сайд нарын түвшний хуралдаан болох гэж байна. Цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа тус хуралдаанаар Умард Атлантын эвслийн Беларусьтай харилцах харилцааны тухай онцгойлон хөндөж хэлэлцэх аж.

Хуралдааны өмнө НАТО-гийн төв байранд Беларусийн төлөөлөгчдийг нэвтрүүлэх эрхэд хязгаарлалт тогтоосон байна. Тус эвслийн тэргүүн энэ шийдвэрээ Ирландын онгоцыг Минскэд зохиомол шалтгаанаар буулгаж, улс төрийн өрсөлдөгчийгөө баривчилсныг нь эсэргүүцэж аюулгүй байдлыг хангах зорилгоор гаргасан гэж мэдэгдсэн байна.

НАТО-гийн сайд нарын түвшний уулзалтаар мөн Афганистанаас тус эвслийн цэргүүдийг гаргах тухай хэлэлцэх юм байна. Мөн БНХАУ-тай харилцах харилцаа хуралдааны гол сэдэв байхыг мэдээлж байна.

Хуваалцах