НАТО-гийн холбоотнууд ОХУ-д эргэлзэж байна
НАТО-ийн Батлан хамгаалахын сайд нар барууны бусад албаны хүмүүстэй нэгдэн Брюссельд хийсэн хоёр өдрийн уулзалтаа пүрэв гарагт өндөрлүүллээ.
Мэдээллийн алба

НАТО-гийн Батлан хамгаалахын сайд нар барууны бусад албаны хүмүүстэй нэгдэн Брюссельд хийсэн хоёр өдрийн уулзалтаа пүрэв гарагт өндөрлүүллээ.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин ОХУ-ын цэргүүдийг ухарч байна гэсэн мэдэгдлийг үгүйсгэлээ. Тэднийг Украины хилд ойртож, Хар тэнгист бэлэн байдлаа хурцалж байгаа гэж тэрбээр мэдэгдсэн байна.
ОХУ, Украины армийн дэмжлэгтэй салан тусгаарлагчид хурцадмал байдлыг улам нэмэгдүүллээ. Тэд Украины зүүн хэсэгт гал зогсоох шугамаар их буугаар гал нээсэн талаар буруутгаж байсан. Оросууд "цэргийн мөргөлдөөнийг зөвтгөхийн тулд" ийм зүйл хийж магадгүй гэж Батлан хамгаалахын сайд Ллойд Остин мэдэгдсэн юм.
НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга хэлэхдээ Оросууд халдлага үйлдэхээр шалтаг гаргаж байна. Гэхдээ НАТО-гийн холбоотнуудад ОХУ-ын зорилгын талаар одоог хүртэл тодорхой ойлголт байхгүй байна гэж мэдэгджээ.


















