Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

НАТО-гийн цэргийн сургуулилт эхэллээ

Дэлхий дахины нөхцөл байдал улам бүр тогтворгүйжиж байгаатай холбогдуулан НАТО буюу Умард Атлантын гэрээний байгууллага сүүлийн 13 жилд тохиогоогүй хамгийн том цэргийн хамтарсан сургуулилтаа эхлүүллээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НАТО-гийн цэргийн сургуулилт эхэллээ
НАТО-гийн цэргийн сургуулилт эхэллээ. Зураг: МҮОНРТ

Дэлхий дахины нөхцөл байдал улам бүр тогтворгүйжиж байгаатай холбогдуулан НАТО буюу Умард Атлантын гэрээний байгууллага сүүлийн 13 жилд тохиогоогүй хамгийн том цэргийн хамтарсан сургуулилтаа эхлүүллээ. Тус байгууллагаас энэ удаагийн хамтарсан сургуулилт зохион байгуулах болсны гол шалтгааныг олон улс дахь Исламын улс бүлэглэл болон ОХУ-ын аюул заналаас үүдсэн хэмээн тайлбарлаж байна.

Энэхүү цэргийн хамтарсан сургуулилт дараа сарын эхэн хүртэл үргэлжлэх бөгөөд Итали, Испани, Португал улсын нутаг дэвсгэрийг хамран, нийт 34 орны агаарын, тэнгисийн болон хуурай замын цэрэг хүчнийг оролцуулж байгаа юм. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Александр Вершбоу сургуулилтыг нээж хэлсэн үгэндээ, ОХУ хууль бусаар Крымийг эзэлсэн, түүгээр зогсохгүй зүүн Украйн дахь салан тусгаарлагчдыг дэмжиж, одоо Сирийн дайнд хүртэл оролцож эхэлсэн нь энэ сургуулилтыг зохион байгуулах нэгэн гол шалтгаан болсныг онцоллоо.

Түүнчлэн Сири, Ливид үйл ажиллагаа нь өргөжиж байгаа исламын шашны хэт даврагчдын талаар дурдаж, НАТО-гийн эвсэл зүүн болон өмнөд хоёр талаасаа ОХУ, Исламын улс бүлэглэлийн аюул заналтай тулгараад байгааг мэдэгдсэн байна. Вершбоу энэ аюул заналыг таслан зогсоох, НАТО-гийн батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлэх зорилготой байгаагаа мөн илэрхийллээ. НАТО-гийн эвслийн гишүүн орнууд энэ удаагийн цэргийн хамтарсан сургуулилтаар ОХУ, Ойрхи Дорнодын нөхцөл байдлыг болгоомжтой ажиглах зуур хамтын ажиллагаагаа улам нягтруулахаар зорьж байна.

Хуваалцах