НАТО-ийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд оролцох цэрэг эрс бэлэн болжээ
Афганистан Улсад явагдаж буй НАТО-ийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний 100 гаруй цэрэг тус орныг зориход бэлэн болжээ.
Мэдээллийн алба

Афганистан Улсад явагдаж буй НАТО-ийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний 100 гаруй цэрэг тус орныг зориход бэлэн болжээ. АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран цэргийн хамгаалалтын үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний II ээлжийн бие бүрэлдэхүүн өнөөдөр Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлсэн юм. Энэхүү арга хэмжээнд ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, БХЯ-ны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам нарын БХЯ, ЗХЖШ-ын удирдах бүрэлдэхүүн, үүрэг гүйцэтгэх цэргийн багийн бие бүрэлдэхүүн тэдний ар гэрийн төлөөлөл оролцлоо.


















