Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

НАТО ОХУ-аас тайлбар шаардаж байна

Умард Атлантын Гэрээний Байгууллага буюу НАТО-гийн гишүүн орнуудын яаралтай хуралдаан боллоо. Энэ хурлаар Оросын сөрөг хүчний удирдагчдын нэг Алексей Навальныйг хордуулж, амь насыг нь хөнөөх гэсэн оролдлоготой холбоотой асуудлыг хөндөн яри

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НАТО ОХУ-аас тайлбар шаардаж байна
НАТО ОХУ-аас тайлбар шаардаж байна. Зураг: МҮОНРТ

Умард Атлантын Гэрээний Байгууллага буюу НАТО-гийн гишүүн орнуудын яаралтай хуралдаан боллоо. Энэ хурлаар Оросын сөрөг хүчний удирдагчдын нэг Алексей Навальныйг хордуулж, амь насыг нь хөнөөх гэсэн оролдлоготой холбоотой асуудлыг хөндөн ярилцсан байна. Хурлын дараа НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга хэвлэлийн хурал хийсэн юм. Тэрээр Навальныйг Зөвлөлтийн үеийн химийн бодисоор хордуулсан болох нь улам бүр батлагдаж байгааг хэлснээс гадна Оросын тал энэ хэрэгтэй холбоотой ноцтой асуултуудад хариулт өгөх ёстой болоод байгааг цохон тэмдэглэжээ .

НАТО-гийн зүгээс ОХУНовичок”-той холбоотой бүх мэдээллийг ил тод болгох ёстой гэдгийг хэлж байна. Мөн ОХУ-ыг Химийн Зэвсгийг Хориглох Байгууллагатай хамтран ажиллахыг уриалжээ. Алексей Навальный одоо Германы нийслэл, Берлин хотноо эрчимт эмчилгээ хийлгэж байгаа юм. Германы эмч нар түүнийг “Новичок” гэх бодисоор хордуулсан гэж мэдээлээд байгаа бол Кремлийн зүгээс дээрх мэдээллийг няцааж байна. Умард Атлантын Гэрээний Байгууллагын гишүүн орнууд энэ хэрэгт Оросын засгийн газраас тайлбар шаардаж эхлээд байна.

Харин АНУ-ын ерөнхийлөгч ДональдТрамп энэ хэрэгтэй холбоотой баттай баримт бидэнд байхгүй гэж, Владимир Путиний засаг захиргааг шууд буруутгахаас зайлсхийсэн байна .

Хуваалцах