Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

НАТО, ОХУ-ын дипломатууд мухардалд орлоо

Умард Атлантын гэрээний байгууллагынхан Украинтай хиллэдэг хилийн дагуу ОХУ-ын цэргийн хүч нэмэгдэж байгаад улам их санаа зовж байна. Тэд лхагва гарагт Брюссельд ОХУ-ын дипломатуудтай уулзсан ч мухардлаас гарч чадсангүй.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НАТО, ОХУ-ын дипломатууд мухардалд орлоо
НАТО, ОХУ-ын дипломатууд мухардалд орлоо. Зураг: МҮОНРТ

Умард Атлантын гэрээний байгууллагынхан Украинтай хиллэдэг хилийн дагуу ОХУ-ын цэргийн хүч нэмэгдэж байгаад улам их санаа зовж байна. Тэд лхагва гарагт Брюссельд ОХУ-ын дипломатуудтай уулзсан ч мухардлаас гарч чадсангүй.

“Украины асуудал болон европын аюулгүй байдалд үзүүлэх нөлөөллийн хувьд талууд их хэмжээний санал зөрөлдөөнтэй байна. Энэ зөрөлдөөнийг арилгах тийм амар биш гэж” Умард Атлантын гэрээний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгджээ.

ОХУ-ын командлагчид 100 мянга орчим цэргийг хилийн дагуу байршуулаад байгаа. Гэвч тэд довтлох төлөвлөгөөгүй гэдгээ удаа дараа мэдэгдсэн. Тус улсын удирдагчид Умард Атлантын гэрээний байгууллага гишүүнчлэлээ өргөжүүлж, Украиныг хамруулах гэж оролдож байна гэж үзэж байна.

ОХУ-ын гадаад хэргийн дэд сайд Александр Грушко “Хэрвээ НАТО хориглох бодлого хэрэгжүүлбэл түүний тал сөрөг байдлаар хариу үйлдэл үзүүлнэ” гэж мэдэгдсэн. Гэхдээ тэр цаашдын яриа хэлэлцээг үгүйсгэсэнгүй.

Умард Атлантын гэрээний байгууллагын төлөөлөгчид дайны эрсдэлээс сэргийлэхийн тулд зэвсгийн хяналт, пуужин байрлуулах асуудлыг хэлэлцэхэд бэлэн хэмээн мэдэгдлээ.

Хуваалцах