Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Нато Палестиний нутагт энхийг сахиулах үүрэг гүйцэтгэнэ

Палестиний ерөнхийлөгч Махмуд Аббас АНУ-ын тэргүүлдэг Натогын цэргийн хүчинг Израйль Палестиний зөрчилдөөнтэй бүс нутагт энхийг сахиулах үүрэг гүйцэтгэхийг зөвшөөрнө гэдгээ мэдэгдлээ. Нью Йорк таймс сонины өнгөрсөн ням гарагийн дугаарт нийтлэгдсэн ярилцлагандаа тэрээр ийнхүү дурьджээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нато  Палестиний нутагт энхийг сахиулах үүрэг гүйцэтгэнэ
Нато Палестиний нутагт энхийг сахиулах үүрэг гүйцэтгэнэ. Зураг: МҮОНРТ

Палестиний ерөнхийлөгч Махмуд Аббас АНУ-ын тэргүүлдэг Натогийн цэргийн хүчинг Израйль Палестиний зөрчилдөөнтэй бүс нутагт энхийг сахиулах үүрэг гүйцэтгэхийг зөвшөөрнө гэдгээ мэдэгдлээ. Нью Йорк таймс сонины өнгөрсөн Ням гарагийн дугаарт нийтлэгдсэн ярилцлагандаа тэрбээр ийнхүү дурьджээ.

Ноён Аббас энэ тухай саналаа АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керрид хүргүүлсэн байна. Өнгөрсөн оны 7 сараас хойш Израйль, Палестиний хооронд энхийн яриа хэлэлцээр байгуулах тухай асуудлаар Жон Керри ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байгаа юм. Гэхдээ одоогийн байдлаар Израйлийн цэргийн хүчинг баруун эрэгт үлдээх эсэх нь энхийн хэлэлцээрийн гол асуудал болоод байна. Израйлийн талаас цэргийн оролцоогоо урт хугацааны турш үргэлжлүүлэхийг шаардаж байгаа. Ноён Аббас хэвлэлд өгсөн ярилцлагадаа гуравдагч хүчин ганц зүүн эрэгт бус, баруун эрэгт ч мөн үлдэж болох бөгөөд Израйлийн цэргийн хүчин өмнө нь зөвшөөрсөн гурван жилээс илүү таван жил хүртэлх хугацаанд таван эрэгт үлдэж болно гэжээ. Тэрбээр ийнхүү уян хатан байр суурь илэрхийлэх замаар Израйльчуудтай зөвшилцөлд хүрэхийг оролдож байна гэж зарим ажиглагчид тэмдэглэж байна.

Түлхүүр үг:палестин
Хуваалцах