Нац.Энхбаярын "Орчин үеийн хятад яруу найраг” ном дахин хэвлэгджээ
Түүнээс ч илүү нь амттай, сайхан шүлэг, яруу найргаар цангаж байдаг уншигчдаас маань бидэнд ирүүлсэн олон талархал хамгийн хүндтэй шагнал байлаа.
Мэдээллийн алба

Тагтаа Паблишингаас эрхлэн гаргасан орчуулагч Нац.Энхбаярын эмхтгэж, хөрвүүлсэн "Орчин үеийн хятад яруу найраг” ном дахин хэвлэгджээ.
Уг ном утга зохиолын шилдэг орчуулга төрөлд “Алтан өд” шагналыг авч байсныг уншигчид санаж буй биз ээ.
Түүнээс ч илүү нь амттай, сайхан шүлэг, яруу найргаар цангаж байдаг уншигчдаас маань бидэнд ирүүлсэн олон талархал хамгийн хүндтэй шагнал байлаа.
Эндүүрэл
Хөх мөрний өмнөд нутгаар дайран өнгөрлөө, би.
Хөгжөөнт цагийг хүлээсэн гоо ялдам нэгэн царай
Лянхуа мэт нэгэнтээ цэцэглээд гунджээ.
Зүүнээс салхин чимээ үгүй, гуравдугаар сарын уд моддын
Гунигтай хөглөрөх унгирал ч үгүй
Зүрх сэтгэл чинь эгээ л ганцаардсан бяцхан хот мэт
Харанхуй тийш одсон хөх чулуун гудам мэт.
Хашхирах чимээ ч үгүй, гуравдугаар сарын хавар
Халхалсан хөшгөө нээгээ нь үгүй.
Харин чиний сэтгэл хаалттай бяцхан цонх мэт.
Даанч би хүлээсэн амраг нь биш дайраад өнгөрөх аялагч төдий…
Газар товших хүлгийн минь туурай
Гайхам сайхан эндүүрэл юм!


















