Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Наурызын баяраар казах айлаар зочилж хүндэтгэл үзүүллээ

Хаврын баяр буюу Наурызыг тохиолдуулан МАХН-ын Нарийн бичгийн дарга П.Цогтбаатар, Г.Дугаржав, О.Лхагвацэдэн нар Налайх дүүрэг дэх казах айлуудаар орж хүндэтгэл үзүүллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Наурызын баяраар казах айлаар зочилж хүндэтгэл үзүүллээ
Наурызын баяраар казах айлаар зочилж хүндэтгэл үзүүллээ. Зураг: МҮОНРТ

Хаврын баяр буюу Наурызыг тохиолдуулан МАХН-ын Нарийн бичгийн дарга П.Цогтбаатар, Г.Дугаржав, О.Лхагвацэдэн нар Налайх дүүрэг дэх казах айлуудаар орж хүндэтгэл үзүүллээ. Тэд хамгийн түрүүнд Налайх дүүргийн хамгийн өндөр настай иргэн Б.Зейнолдой дээр очиж амар мэндийг нь мэдэж гарын бэлэг гардуулан МАХН-ын дарга Н.Энхбаярын мэндчилгээг уламжилсан юм. 1961 оноос хойш Налайх дүүрэгт амьдарсан Гавьяат уурхайч Б.Зейнолдой МАХН-ын удирдлагуудыг халуун дотно хүлээн авч сургаалиа хайрлан, Монгол Улсынхаа сайн сайхны төлөө зүтгэж яваа МАХН-ынханд ажлын амжилт хүсээд зорьсондоо хүрэх сайхан ерөөлийг дэвшүүлсэн юм.

Б.Зейнолдойн эхнэр залуу насандаа өөд болж зургаан хүүхдийн хамт үлдсэн ч өнөөдрийг хүртэл хүүхдүүдээ хүнээс дутахгүй хөдөлмөрч хүн болгон хүмүүжүүлж, өөрөө Налайхын уурхайд олон жил үр бүтээлтэй ажиллан улс эх орондоо хувь нэмрээ харамгүй өгч яваа буурай аж. МАХН-ын анхны гишүүдийн нэг Б.Зейнолдойн хүү Сепс Налайх дүүрэгтээ ажилч хичээнгүйгээрээ бусаддаа хүндлэгддэг бөгөөд МАХН-ын бодлого, зорилтыг хэрэгжүүлэх үйлсэд гар бие оролцож яваа. Тиймээс МАХН-ын удирдлагууд гарын бэлэг гардуулж “Шударга үйлс” медаль гардуулан өгсөн юм. Мөн тус дүүргийн эрүүл мэндийн салбарт олон жил нэр хүндтэй ажиллаж байгаа Хания, Зояа, Висара нарынхаар айлчилж Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдгийг нь гардуулан өгч ажлын амжилт хүслээ.

МАХН-ын удирдлагууд таван айлаар орж хүндэтгэл үзүүлсэн бөгөөд Н.Энхбаяр даргын мэндчилгээг уламжлан гарын бэлэг гардуулсан юм.

Хуваалцах