Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

​Навчит модны ойжуулалт хийж байна

Манай оронд уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг үр дагаврууд бусад орнуудтай харьцуулахад илүү эрчимтэйгээр явагддаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
​Навчит модны ойжуулалт хийж байна
​Навчит модны ойжуулалт хийж байна. Зураг: МҮОНРТ

Манай оронд уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг үр дагаврууд бусад орнуудтай харьцуулахад илүү эрчимтэйгээр явагддаг. Тиймээс навчит модны ойжуулалтыг Дархан-Уул аймаг жил бүр хийсээр ирсэн. 2012,2013 онуудад “Амгалан заяа” ойн нөхөрлөл Хонгор сумын 1 дүгээр багт байрлах 10 га газарт улиас, хайлаас, чацарганын модыг тарьж ургуулан хайрга элсээр дүүрэн байсан энэ газрыг ойн төгөл болгож чаджээ.

Өнөө жил орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 20 га талбайд ойжуулалтын ажлыг зарлаж “Мөнх ногоон төгөл” ойн нөхөрлөл, “Ногоон буян” ХХК тендерт шалгаран өнгөрсөн сараас ажлаа эхлүүлжээ.

“Мөнх ногоон төгөл” ойн нөхөрлөл нь Хонгор сумын Салхит багт байрлах 10 га газарт нийтдээ 10000 орчим улиас, бургас, цагаан бургасыг суулгажээ.
Энэ намар тарьсан модныхоо амьдралын хувийг тогтоон нөхөн тарилтыг хийх бөгөөд хүндрэлтэй байгаа асуудал нь хулгана гэв.

Анхны жилдээ ойжуулалтын тендерт шалгаран ажиллаж байгаа “Ногоон буян” ХХК нь өнөө жил Хараа голын дагуу 10 га талбайд 10000 орчим агч, хайлаас модыг тарьжээ. Ойжуулсан талбайг бүрэн хашаажуулж усалгааг тогтмол хийж байна.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ

Хуваалцах