NBA "Nike"-тай тэрбум долларын гэрээ байгууллаа
Үндэсний Сагсан бөмбөгийн холбоо Америкийн спорт хувцас хэрэглэлийн "Nike" компанитай хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Мэдээллийн алба

Үндэсний Сагсан бөмбөгийн холбоо Америкийн спорт хувцас хэрэглэлийн "Nike" компанитай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Гэрээ ёсоор "Nike" компани 8 жилийн хугацаанд лигийн албан ёсны хувцас хэрэглэлийн ивээн тэтгэгч байх бөгөөд 1 тэрбум долларыг төлөх гэнэ. Сүүлийн 10 жилийн хугацаанд NBA-гийн албан ёсны хамтран ажиллагч компани нь "Adidas" байсан юм. Германы компани өмнө нь ирэх улирлын дараа дуусах гэрээгээ сунгахгүй хэмээн шийдсэн бөгөөд голчлон хөлбөмбөгийн спорт руу анхаарлаа хандуулах бодлого барих болсон.
"Nike" брэнд 1992 оноос хойш NBA-тай хамтран ажиллаж ирсэн бол 2017 оноос эхлэн лигийн бүх багууд тус фирмийн өмсгөлтэйгээр тоглох болж байна. Тус лигийн супер одод болох Коби Брайант, ЛеБрон Жеймс, Кевин Дюрант, Кайри Ирвинг, Рассель Уэстбрук нар "Nike"-тай хамтран ажилладаг билээ.


















