Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Соёл, спорт

NBA-ын талбайд гурван тоглолт боллоо

Улмаар дараагийн шатанд шалгарсан бөгөөд тэдний өрсөлдөгч нь Индиана Пэйсэрсийг “шүүрдэж” гарч ирсэн Миами Хит юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
NBA-ын талбайд гурван тоглолт боллоо
NBA-ын талбайд гурван тоглолт боллоо. Зураг: МҮОНРТ

NBA-ын талбайд гурван тоглолт боллоо. Эхний тоглолт Орлондо Мэжик баг Дорнод бүсийг тэргүүлсэн Милоуки Багстай тоглов. Цувралын тав дахь тоглолтыг хоёр баг хийсэн бөгөөд Багс 118-104 харьцаагаар хожсноор 4-1 харьцаагаар хожлоо.

Улмаар дараагийн шатанд шалгарсан бөгөөд тэдний өрсөлдөгч нь Индиана Пэйсэрсийг “шүүрдэж” гарч ирсэн Миами Хит юм.

Тус тоглолтод Яннис Адетокумбо 28 оноо, 17 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Крис Меддлтон 21 оноо, 10 самбар, долоон дамжуулалт, Брүүк Лопез 16 оноог авчээ.

Харин эсрэг багаас Никола Висевич 22 оноо авав.

Хуваалцах