Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

НБОГ-ын улсын байцаагч Б.Энхжаргал Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний халз буудлагын төрөлд алтан медалийн эзэн боллоо

НБОГ-ын улсын байцаагч Б.Энхжаргал Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний халз буудлагын төрөлд алтан медалийн эзэн боллоо

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НБОГ-ын улсын байцаагч Б.Энхжаргал Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний халз буудлагын төрөлд алтан медалийн эзэн боллоо
НБОГ-ын улсын байцаагч Б.Энхжаргал Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний халз буудлагын төрөлд алтан медалийн эзэн боллоо. Зураг: МҮОНРТ

Филиппин улсын Илойло хотноо долоодугаар сарын 24-ний өдрөөс наймдугаар сарын 3-ны өдрүүдэд Практик буудлагын спортын хийн гар бууны төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдсон. Тус тэмцээний халз буудлагын төрөлд нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Барбаатарын Энхжаргал эх орноо төлөөлөн амжилттай оролцлоо.

Тэрбээр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний халз буудлагын төрөлд классик ангиллын эмэгтэй дэд ангилалд нэгдүгээр байр эзэлж, алтан медалийн эзэн болсон бөгөөд практик буудлагын спортын нэгдүгээр зэрэгтэй тамирчин юм. Уг тэмцээнд 26 улсын 400 гаруй тамирчин, харин Монгол Улсыг төлөөлөн 26 тамирчин 4 ангилалд 5 багийн бүрэлдэхүүнтэйгээр оролцож, тэмцээнийг арвин амжилттай өндөрлүүллээ.

Хуваалцах