Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

НД-ын нөхөн төлөлтийн хуулийн хэрэгжих хугацаа дуусах дөхөж байна

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг өнгөрсөн онд УИХ-аар хэлэлцэн баталсан. Ингэснээр иргэд 1990-1995 оны хооронд ажиллаагүй хугацааг ажилласнаар нөхөн тооцуулах, 1995-2000 оны хооронд тэтгэврийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй бол нөхөн төлөх боломжтой болсон

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НД-ын нөхөн төлөлтийн хуулийн хэрэгжих хугацаа дуусах дөхөж байна
НД-ын нөхөн төлөлтийн хуулийн хэрэгжих хугацаа дуусах дөхөж байна. Зураг: МҮОНРТ

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг өнгөрсөн онд УИХ-аар хэлэлцэн баталсан. Ингэснээр иргэд 1990-1995 оны хооронд ажиллаагүй хугацааг ажилласнаар нөхөн тооцуулах, 1995-2000 оны хооронд тэтгэврийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй бол нөхөн төлөх боломжтой болсон юм.

Хуулийн үйлчлэлийн хугацаа 2013 оны наймдугаар сарын 1-ний өдрөөр дуусгавар болох ёстой. Тодруулж хэлбэл, иргэдийн хувьд хоёр хоногт багтаан бичиг баримтаа бүрдүүлж, харьяа аймаг, сум, дүүргийнхээ Нийгмийн даатгалын хэлтэст өгөхөөр яаравчилж байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газраас өнгөрсөн долоо хоногт гаргасан мэдээгээр нийт 298.7 мянган иргэн бичиг баримтаа бүрдүүлж дээрх хуульд хамрагдахаар хүсэлт гаргаад байгаа аж.

Түлхүүр үг:НД-ын нөхөн төлөлтийн хуулийн хэрэгжих дуусах дөхөж байна
Хуваалцах