Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

НД-ын нөхөн төлөлтийн тухай хуулийн хэрэгжих хугацаа сунгагдлаа

"Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай" хуулийн хэрэгжилтийг хоёр сараар сугахаар болжээ.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НД-ын нөхөн төлөлтийн тухай  хуулийн хэрэгжих хугацаа сунгагдлаа
НД-ын нөхөн төлөлтийн тухай хуулийн хэрэгжих хугацаа сунгагдлаа. Зураг: МҮОНРТ

"Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай" хуулийн хэрэгжилтийг хоёр сараар сугахаар болжээ.

Уг хуулийн хэрэгжилт найман сарын 1 буюу өнөөдөрөөр дуусгавар болох ёстой байсан ч иргэдийн хамрах хүсэлт олноор ирсэнтэй холбогдуулан ийн сунгахаар болсон аж.

Эл шийдвэрийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнээр ахлуулсан нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцэн баталсан байна.

Ингэснээр иргэд 1990-1995 оны хооронд ажиллаагүй хугацааг ажилласнаар нөхөн тооцуулах, 1995-2000 оны хооронд тэтгэврийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй бол нөхөн төлүүлэхийн тулд уг хуулийн сунгасан хугацаанд амжин бичиг баримтаа бүрдүүлэн харьяа аймаг, сум, дүүргийнхээ Нийгмийн даатгалын хэлтэст өгөх боломжтой боллоо.

Нийгмийн даатгалын ерөнхий газраас өнгөрсөн долоо хоногт гаргасан мэдээгээр нийт 298.7 мянган иргэн бичиг баримтаа бүрдүүлж дээрх хуульд хамрагдахаар хүсэлт гаргаад байсан аж.

Түлхүүр үг:Нөхөн төлөлтийн тухай хуулв сунгагдлаа
Хуваалцах