Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нээлттэй хаалганы өдөр боллоо

Хөвсгөл аймгийн Хуульчдын холбооны салбар зөвлөлийн ажлын хэсгээс Монгол улсад Хуульчдын холбоо үүсгэн байгууллагдсны нэг жилийн ойг тохиолдуулан Сум дундын 27-р шүүх, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 8-р шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 18-р шүүх зэрэг байгууллагуудыг оролцуулан “Нээлттэй ха

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нээлттэй хаалганы өдөр боллоо
Нээлттэй хаалганы өдөр боллоо. Зураг: МҮОНРТ

Хөвсгөл аймгийн Хуульчдын холбооны салбар зөвлөлийн ажлын хэсгээс Монгол улсад Хуульчдын холбоо үүсгэн байгууллагдсны нэг жилийн ойг тохиолдуулан Сум дундын 27-р шүүх, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 8-р шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 18-р шүүх зэрэг байгууллагуудыг оролцуулан “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг “Чингүнжав”-ын талбайд зохион явуулжээ.

Уг арга хэмжээнд Хөвсгөл аймгийн Прокурорын газар идвэхтэй оролцож прокурорын байгууллагын үйл ажиллагааг иргэдэд сурталчилан, иргэдээс гаргасан гэмт хэргийн шинжтэй болон хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол, мэдээллийг хүлээн авчээ.

Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Ойн тухай хууль тогтоомж зөрчих” гэмт хэргийн талаар гарын авлага бэлтгэж иргэдэд тарааж, иргэдийн асуусан асуултанд хариулж, орон нутгийн телевизээр прокурорын байгууллагын үйл ажиллагааг сурталчилж ажиллажээ.

Түлхүүр үг:Нээлттэй хаалганы өдөр боллоо
Хуваалцах