Нээлттэй хаалганы өдөр зохион байгууллаа
Арга хэмжээнд 178 оюутанд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ухуулга яриа хийж 20 оюутныг нийтийн эргүүлд гарган ажиллажээ.
Мэдээллийн алба

Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс сар бүрийн хоёрдугаар долоо хоногийн пүрэв гарагийг “Олон нийт- цагдаагийн хамтын ажиллагаа”-ны өдөр болгосон. Үүнтэй холбогдуулан энэ сарын 9-ний өдөр 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ХААИС-ийн хүлээлгийн танхимд “Нээлттэй хаалга” арга хэмжээг зохион явуулсан байна. Арга хэмжээнд 178 оюутанд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ухуулга яриа хийж 20 оюутныг нийтийн эргүүлд гарган ажиллажээ.


















