Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулна

Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 376 жилийн ойг угтаж, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 257 дугаар тогтоолоор баталсан “Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа хөтөлбөр”-ийн хүрээнд Цагдаа

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулна
“Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулна. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 376 жилийн ойг угтаж, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 257 дугаар тогтоолоор баталсан “Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа хөтөлбөр”-ийн хүрээнд Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэдэд хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх, цагдаагийн байгууллага, иргэдийн хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Нээлттэй хаалганы өдөр” өдөрлөгийг энэ сарын 23-ны өдрийн 11:00 цагт “Тэнгис” кино театрт зохион байгуулна.

Улаанбаатар хотын цагдаагийн газар, Монголын Оюутны холбоо, “Тэнгис” кино театр, “Шударга Монгол цагдаа” ТББ хамтран зохион байгуулна.

Хуваалцах