Нээлттэй хаалганы өдөрлөг боллоо
Газрын харилцааны салбар үүсч хөгжсөний 60 жилийн ойн хүрээнд өнөөдөр Сүхбаатар дүүргийн өмч, газрын харилцааны алба нээлттэй хаалганы өдөрлөгийг долоон буудлын эцэст зохион байгууллаа.
Мэдээллийн алба

Газрын харилцааны салбар үүсч хөгжсөний 60 жилийн ойн хүрээнд өнөөдөр Сүхбаатар дүүргийн өмч, газрын харилцааны алба нээлттэй хаалганы өдөрлөгийг долоон буудлын эцэст зохион байгууллаа.
Өдөрлөгт дүүргийн Засаг даргын орлогч Л.Амарзаяа, Өмч, газрын харилцааны албаны дарга Т.Мөнхбаатар, холбогдох мэргэжилтнүүд, хороодын ажлын алба болон иргэд оролцов.
Энэ үеэр иргэдийн өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэж, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг, гэрчилгээ авах, зуслангийн газар өмчлөх болон 52 байршлийн цахим бүртгэл, газар өмчлөх, эзэмшихтэй холбоотой бүх талын мэдээллийг өгч ажиллалаа.


















